Шатаж буй зааны гэрэл зураг шилдгээр шалгарчээ
Гончигдорж Урантөгс
2017-11-08 15:27:43

Австралийн Сэнкшуэри сэтгүүлээс зарласан зэрлэг онгон байгалийг харуулсан гэрэл зургийн уралдаанд Энэтхэг зааны зураг түрүүлжээ. Энэ зурган дээр хүн төрөлхтний гаргасан эмх замбараагүй байдал үймээнээс зугтаж буй заан тугалаа дагуулсан байгааг буулгасан байна. Шүүгчдийн хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь заан болон зааны тугал шатаж байсан явдал юм.

Энэ зургийг Энэтхэгийн баруун Бенгал мужийн Банкура дүүрэгт Биплаб Хакра гэгч дарсан байна. Энэ нутагт оршин суугчид заантай сөргөөцөлдөх нь элбэг тохиолддог байна. Гэхдээ шилдгээр шалгарсан зурган дээрх шатаж буй заануудад чухам юу тохиолдсон нь тодорхойгүй юм. Хуурай газрын хамгийн хүнд жинтэй хөхтөн амьтан газар тариалан эрхлэгчдийн тарьсан тариа будааг сүйтгэдэг байна. Хариуд нь тосгоны иргэд заануудыг зодож, зовоож устгахыг оролддог байна. Энэ зургийг авсан зурагчин Биплаб Хакра зургаа олон нийтийн цахим сүлжээнд тавьсан даруйд маш олон хүнээс хандалт авчээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих