Иран улсыг Йемений босогчдыг зэвсгээр хангасан гэж буруутгалаа
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-08 15:07:42

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салман Иран улсыг шууд цэргийн дайралт хийсэн, дайн өдөөж байна хэмээн буруутгалаа. Тодруулбал Рияд хотын ойролцоо өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт Йемений босогчдын бүлэг баллистик пуужин харвасныг замаас нь барьж устгасан юм. Босогчдыг хүнд зэвсэг техникээр хангахад Иран улс тусалсан гэж үзсэн байна.

Гэсэн ч Ираны Засгийн газар Йемений Хути босогчдын хөдөлгөөнийг зэвсгээр хангасан гэх шүүмжлэлийн эсрэг байр суурьтай байгаа юм. Босогчдыг зэвсэг болон хүнд техникээр хангаагүй гэдгээ мэдэгдээд байна. Йемений Засгийн газар Хути босогчдын зэвсэгт бүлэгтэй тэмцэхэд Саудын Араб улс дэмжлэг үзүүлж байгаа юм. Иран улсын Гадаад хэргийн сайд Мохамад Жавад Зариф Саудын Араб улсын гүтгэлгийг дайны үеийн түрэмгийлэл болж байна хэмээн буруутгаж, цаашлаад Ойрхи Дорнодын аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гаригт Саудын Халед хаан олон улсын нисэх буудалд Йемений босогчид Буркан Эйч2 баллистик пуужин харвасныг замаас нь барьсан. Азаар гарз хохирол бага учирсан байна. Энэ нисэх буудал Йемений хилээс 850 км орчимд, Рияд хотоос 11 км зайтай байдаг байна. Өрнөдийн орнууд Саудын Араб улсын аюулгүй байдал нэн тэргүүний чухал асуудал болоод байгаатай санал нэг байгаа юм.Саудын Гадаад хэргийн сайд Абель аль Жубейр Ираны Засгийн газар Йемений босогчдоос гадна Ливаны Хезболла зэвсэгт хөдөлгөөнтэй холбоотой гэж хэлжээ.

Иран, Саудын араб 2 улсын харилцаа хэзээнээс хүйтэн дайны шинжтэй байсаар ирсэн. Хэдийгээр ил тод дайсагнаад байдаггүй ч олон удаа санал зөрөлдөж, харилцан нэгнээ буруутгаж байсан. Йеменд үймээн самуун газар авсаар байгаа. 2015 оноос хойш иргэний дайн эхэлж гадны эвслүүд Засгийн газрыг дэмжиж оролцсоноор хуурай газарт төдийгүй агаарын довтолгоон үргэлжилсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 8,670 хүн амиа алдсаны 60 хувь нь энгийн ард байгаа юм. 50 мянга орчим хүн зэвсэгт мөргөлдөөний үеэр гэмтэж шархаджээ. НҮБ-ын мэдээлснээр 20,7 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа юм. Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлыг хамгийн гол улс Йемен болоод байна. Сүүлийн жилүүдэд 900 мянга гаруй хүн холери тусч 3,000 орчим хүн өвчний улмаас хорвоог орхижээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих