Ука төгс төгөлдөр лүү
TV ZONE сэтгүүл
2017-11-06 17:06:18

Киви жимсээр өөрсдийгөө зүйрлэж илэрхийлсэн “Киви” хамтлагийн бүсгүйчүүд сүүлийн үед нам гүм байна. Учир мэдэхгүй хүмүүс тэднийг бие даасан уран бүтээлээ хийгээд яваа гэж бодно. Үнэн хэрэгтээ хамтлагийн гишүүн Намуун нярайлж, анхны үрээ өлгийдөн авчээ. Хамтлагийн ахлагч Ука ч мөн адил хүүгээ төрүүлээд зургаан сар усанд хаясан чулуу мэт чимээ сураггүй байсан. Харин Агийгийн хувьд нам гүн байна.

Ука хоёрдахь үрийнхээ зулайг энэ зун үнэрлэж, охинтой болсон билээ. Анхны төрөлтийн үеэр хилийн чанадад байсан болохоор хүүдээ анхаарал хандуулах боломжтой байсан тухайгаа тэрээр ярьсан. Тэгвэл охиноо төрүүлээд олигтой тэнхэл авч амжаагүй байхад л утас нь хангинаж, хийх ажлууд нь ар араасаа ундарсан гэнэ билээ. Тиймээс охиноо хоёр сар хүргээд л уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ.  Ер нь, Ука хүүхдээ тээж, төрүүлэх болон төрүүлснийхээ дараа ч хөнгөн шингэн байдаг гэнэ. Үүнийгээ тэрээр ээжтэйгээ холбон тайлбарлаж буй.

              Дашрамд сонирхуулахад, Укагийн төрсөн эгч нарын нэг дуурийн дуулаач мэргэжилтэй эмэгтэй байдаг гэнэ. Эгчийгээ, эгчийнхээ авьяас чадварыг өндрөөр үнэлж, хүндэлдэг тэрээр эгчтэйгээ хамтран удахгүй уран бүтээл хийх тухайгаа дуулгалаа. Хамтарсан цомог хүртэл гаргах тухай ярилцаж эхэлсэн нь Укагийн нэгэн хүсэл ажээ.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих