Тереза Мэйн тэргүүлсэн засгийн газрын өөр нэгэн сайд садар самууны хэрэгт нэр холбогджээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 16:20:18

Их Британий ерөнхий сайд Тереза Мэй-н засгийн газрын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Майкл Фаллон өнгөрсөн долоо хоногт бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон, улмаар батлан хамгаалах салбарын тэргүүн иймэрхүү төрлийн хэрэгт нэр холбогдох нь ёсзүйд нийцэхгүй гэж үзэн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, түүний оронд Гэвин Уилльямсоныг томилоод байгаа. Тэгвэл Терезэ Мэй-н засгийн газрын өөр нэгэн сайд садар самууны хэрэгт холбогдоод байна. Энэ удаад Тереза Мэй-н орлогч буюу шадар сайд Дэмиен Грийн шуугианы эзнээр тодроод байгаа бөгөөд 2008 онд Их Британий засгийн газраас нууц баримт, мэдээлэл алдагдсан гэх хэргийг шалгах явцад Төлөөлөгчдийн танхим дахь Дэмиен Грийн-ий эзэмшлийн компьютераас маш олон тооны насанд хүрэгчдэд зориулсан порнографи бичлэгүүд олдсон болохыг "The Sunday Times" сонин мэдээлжээ. Тус сонин тухайн үед засгийн газрын мэдээлэл алдагдсан компьютеруудыг шалгах үйл ажиллагааг явуулахад оролцож байсан Лондон хотын цагдаагийн албаны комиссараас авсан мэдээлэл, эх сурвалжид үндэслэн дээрх мэдээг нийтэлжээ. Тереза Мэй-н орлогч Дэмиен Грийн түүний эсрэг дээрх мэдээ нийтлэлийг эрс үгүйсгэсэн хариу мэдэгдэл хийгээд байгаа юм. Намын нэр хүндийн асуудал яригдаж байгаа учир эрх баригч Консерватив намын зүгээс парламент дахь намын гишүүдийнхээ дунд бэлгийн дарамт, шахалт, садар самуун явдалтай нэр холбогдсон эсэх талаар шалгалт явуулахаар болсон талаараа мөн мэдэгджээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих