АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлд ирсэн баримтыг дэлгэлээ
Гончигдорж Урантөгс
2017-10-30 14:06:18

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудтай  холбоотой зарим  авлигын хэргийн баримтыг дэлгэлээ.  Тэд өөрсдийнхөө хийсэн мэдээллийг улстөржөөгүй хэмээн тайлбарлсан юм. Тэдний дэлгэсэн эхний баримт Сангийн Сайд Хүрэлбаатартай холбоотой. 2008 оны засгийн  газрын тогтоолоор тухайн үеийн Түлш эрчим хүчний сайд Хүрэлбаатар утаагүй тулшний үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг авчээ. Уг төслийн ТЭЗҮ-г  бүрэн боловсруулж дуусаагүй байхад улсын төсвөөс 14 тэрбум 58 сая төгрөгийг батлан зарцуулсан гэж олон нийтийн зөвлөлөөс  мэдээллээ. Дээр дурьдсан утаагүй түлшний үйлдвэрийн нэг  зуух нь 6-8 цаг ажиллаад  л  таг зогсчээ. Үр дүнгүй зарцуулсан гэж үзэж буй 14 тэрбум төгрөгний 3 тэрбум төгрөг нь хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн нь гэмт хэргийн шинжтэй байна хэмээн олон нийтийн зөвлөлийн гишүүд үзэж байгаа юм байна.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих