Токиогийн авто шоу нээлтээ хийлээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-26 15:14:31

Японы нийслэл хотод Токио авто шоу энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн авто шоун дээр байгальд ээлтэй автомашинуудыг үйлдвэрлэгчид түлхүү танилцуулж байна. Японы автомашин үйлдвэрлэгчдийн өмнө гадны өрсөлдөгчид хүч түрэн гарч ирж байна. Тухайлбал Хятад болон Силикон Валлигийн зах зээл өрсөлдөөнд эхний байруудад явж байна.

Японд төдийгүй дэлхийд тэргүүлдэг автомашин үйлдвэрлэгч Тоёота корпораци Консепт-Ай автомашинаа танилцууллаа. Ирээдүйд жолооч нар машин барих шаардлагагүй, өөрөөр хэлбэл өөрөө жолооддог тохиргоотой, ухаалаг технологи суурилуулсан санааг илэрхийлжээ. Ай технологи нь жолоочийн сэтгэлзүй, нөхцөл байдлыг тодорхойлж жолоодлогыг тохируулах юм байна.

Мөн Тоёота Файн Комфорт Райд гэсэн банкаараа 1,000 км туулах хүчин чадалтай загварын автомашинаа танилцууллаа. 2014 онд худалдаанд гарсан Мирайгаас 0,5 дахин урт юм байна. Гибрид буюу хосолмол хөдөлгүүртэй спорт машин GRHV авто шоуны үеэр танилцуулсан бас нэг сонирхолтой загвар байлаа.

Тоёота корпорацийн хувьд хамгийн их анхаарлаа хандуулж, чухалчилж байгаа зүйл бол огт хорт утаа ялгаруулдаггүй, цахилгаан ч гэлтгүй олон төрлийн технологийг суурилуулсан ухаалаг загваруудыг санаачлах юм.Тоёотагаас гадна Ниссан Мотор компани хорт утаа ялгаруулдаггүй, автомат жолоодлоготой, түүгээрээ 600 км явах чадвартай IMX загварыг танилцуулсан. Хэлбэр загварын хувьд илүү аюулгүй, сонирхолтой болсон гэж компаний зүгээс тайлбарлажээ. Авто шоун дээр танилцуулж байгаа үзүүлэнгийн загварууд зөвхөн төсөөлөл хэдий боловч ирээдүйд үйлдвэрлэхэд тун ойрхон байгааг төлөөлөгчид хэлж байсан юм.

Авто шоунаас онцолсон дараагийн үйлдвэрлэгч бол Мицубиши Мотор корпораци юм. Тус корпораци И-Хувьсал нэртэй цахилгаан автомашинаа танилцуулсан. Тус загвар нь дээр дурдсан Ай технологийг суурилуулжээ. Токиод болж байгаа автошоунд Тоёота, Ниссэн, Мицубиши, Хонда зэрэг 150 гаруй компани, байгууллагууд оролцож байна. Жил бүр болдог автошоу ирэх 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих