Ц.Нямдорж:Б.Хурц бол нам дамжсан улс төрийн бүлэглэлийн хүн
Хөхөө Жавзмаа
2017-10-26 14:59:33

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц мэдээлэл хийж Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг олон нийтэд дэлгэсэн. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос байр суурийг нь сонслоо. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлын захиалагчийг зарлана гэсний дараа мөн нам дамжсан хууль хяналтын байгууллагын удирдлагыг солихоос урьтаж ийм мэдээлэл хийж байгаа гэдгийг тэрээр онцоллоо. Нөгөө талаар Б.Хурц гэдэг хүн нь би нам дамжсан бүлэглэлийн хүн гэдгээ энэхүү мэдээллээр олон нийтэд ил болгочихлоо гэж Ц.Нямдорж хэллээ.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
2
Уурлах
Хариу бичих