Хувьсан өөрчлөгдөх технологиуд
TV ZONE сэтгүүл
2017-10-26 10:00:00

2000-2017 оны хүрээнд технологи хэрхэн өөрчлөгдсөн болохыг хараад би ч хүртэл гайхаж орхилоо. Олон зүйл нуршаад байлгүй гол технологийн шинэ нээлтүүдийг хүргэж байна.

 

Apple компаний алдарт iPHONE

Стийв Жобсийг шидтэн мэт харагдуулах Apple компаний нэрийн хуудас болсон төхөөрөмж бол яах аргагүй iPhone. Apple цаг үед үргэлж технологийн шинэ нээлт ололтуудаар олон нийтийг гайхшруулж ирсэн. Харин сүүлийн арав гаруй жилд Apple компани олон гайхалтай бүтээлүүд гаргасан. Анхны гэж хэлж болох энэхүү ухаалаг утас нь анх 2007 оны Зургаадугаар сарын 29-нд нээлтээ хийсэн бөгөөд гарснаас хойш 30 гаран сая хувь борлогдсон. Үнэхээр л гар утасны зах зээлийг орвонгоор нь өөрчилж чадсан бөгөөд хүмүүсийн гар утасны талаарх бодлыг ч мөн адил өөрчилсөн бүтээгдэхүүн.

GOOGLE

Ямар нэгэн зүйлийн талаар ярьж байтал гэнэт нэг мэдэхгүй зүйл гарч ирлээ. Энэ тохиолдолд өмнө нь хэдэн ном ухах ёстой байсан бол Google гэх гайхалтай хайлтын систем гарч ирснээр ердөө хайх зүйлээ хайлтын хэсэгт оруулснаар бид хариултаа авдаг болсон. Тэдэнд баяр хүргэх нь зүйтэй. Одоогийн олон ч залуусын дипломыг аварсан гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд ч мөн адил олон бие даалт олон шөнө сууж Гүүглтэй найзалж нөхөрлөж байж дуусгаж байснаа нуугаад яах вэ. The Mountain View, CA нэртэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд тухайн үед ёстой хэн ч тоож хараагүй гэхэд болно. Харин одоо тэдний зогсож буй оргилыг харахад гайхалтай л гэж хэлмээр байна. Email, photo-sharing, ухаалаг утасны хөгжүүлэлт, комьпютержүүлэлт болон утасны үйлдлийн систем хөгжүүлэлт гээд томоохон салбар нэгжүүдтэй болсон. Түүнчлэн өнөө цаг үеийг хамгийн шилдэг газрын зургийн программыг /Google Map/ тэд эзэмшдэг.  

Windows XP

Яагаад Windows 7 биш гэж үү? Яагаад вэ гэвэл, одоог хүртэл Windows XP-г хэрэглэдэг олон мянган хэрэглэгч бий гэвэл та итгэх үү. Түүнчлэн сүүлийн магадгүй хоёр жилийг эс тооцвол Windows XP нь хэрэглэгчдээс хамгийн сайн хандалт авсан үйлдлийн систем юм. Харин Windows Vista-ийн хувьд хэрэглэгчдийн хүлээлтэнд огтхон ч хүрч чадалгүй, Windows XP-ийн нэрийг баастсан гээд хэлэхэд буруудахгүй. Одоог хүртэл ямар ч шинэ үйлдлийн систем гарсан бай, Windows XP-г загвар үйлдлийн систем болгон ашиглаж санаа авдаг. Энэ системийн хувьд Microsoft компанид онц үнэлгээ өгөх нь зүйтэй.

Олон нийтийн сүлжээний цахим хуудас

Нөгөө нэг алдартай Facebook болон Twitter. Энэхүү хоёр хуудаснаас гадна олон энэ төрлийн цахим хуудас бий. Хэдий тийм ч өрсөлдөгчдөө бут цохисон хоёр компани бол яах аргагүй Фэйсбүүк болон Твиттер. Анх Фэйсбүүк 2004 онд 350 сая идэвхтэй хэрэглэгчидтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Твиттерийн хувьд өөрийн хүрээндээ бас л хувьсал хийсэн бүтээгдэхүүн болж чадсан. Түүний тусламжтай та юу бодож байгаа болон юу хийж буйгаа 25/7 мэдээллэх боломжтой. Зарим нэгнийг нь бүтэн нойртой явахад нь лав тусалдаг байх. Одоо үед Фэйсбүүкгүй олон зүйлийг амжуулахад бэрх болсон. Ерөнхийдөө маш олон зүйлийг хөнгөвчилж хялбарчилж өгсөн бүтээгдэхүүн. Та хэнтэй ч хаанаас ч холбогдож болно. Дээрээс нь хамгийн хямдаар зар сурталчилгаа хийх боломжтой.

Хүүхэд залуусдаа нөхөрсөг зөвөлгөө өгөхөд, хэрвээ ажлын хэрэгцээгүй л бол аль болох бага хэрэглэхийг хичээж, цонхоороо амьдрал хэрхэн өрнөж буйг харж байгаарай. Оюун санааг тань амраах болно. Хэдий олон давуу талтай ч, сүүлийн үед хүүхэд залуусын хувьд ядаргаанд орох эсвэл сэтгэл санааны тавгүй байдалтай байгаа нь эдгээр цахим хуудастай холбоотой болох нь судалгаагаар тогтоогдсон болохыг анхаараарай.   

 

Бэлтгэсэн: С.Дөлгөөнсүрэн

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих