"Оддын дайн"-ы хэлбэртэй тоос сорогч
TV ZONE сэтгүүл
2017-10-25 11:23:04

Саяхан алдарт “Star Wars” киноны цоо шинэ анги болох “The Last Jedi” киноны трэйлер гарч, фэнүүдийг баяр хөөрөөр бялхуулсан. Түүнийг дагаад Солонгосын алдарт Самсунг компани цөөн тоогоор “Darth Vader” болон “Stormtrooper”-ийн хэлбэр дүрс бүхий Powerbot тоос сорогчийг танилцууллаа. Яг тоос сорогчийн технологийн хувьд CES үзэсгэлэн дээр танилцуулж байсан VR7000 тоос сорогчтой адил технологиор бүтсэн. Ерөнхийдөө өнгө дүрсний хувьд л ялгаатай гэхэд болно. Давуу тал нь ухаалаг өгөгдөлтэй робот тоос сорогч юм. Тиймээс таныг гэртээ байхгүйд дор нь сайхан цэвэрлэгээ хийчих чадалтай гайхалтай бүтээгдэхүүн.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих