Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзана
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-13 17:35:21

Ираны Р5+1 хэлэлцээрт Европын орнууд, ОХУ, БНХАУ, АНУ-ууд оролцсон байсан ч Трамп хэлэлцээрээс татгалзах шийдвэр гаргалаа. Гэхдээ АНУ-ын Конгресс эцсийн шийдвэрийг гаргах хүртэл 60 хоногийн хугацаа олгоод байгаа юм. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Европын түншүүдтэйгээ энэ асуудлаар зөвлөлдөж байна. Гэвч Британий Ерөнхий сайд Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макро нар Трампад хэлэлцээрийг хэвээр нь үлдээхийг уриалжээ. 2015 оны хэлэлцээрээр Иран улс цөмийн хөтөлбөрөө царцаахаар болсон юм. Трампын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэлцээрийг хурцаар шүүмжилж, дахин өөрчлөх тухай амлаж байсан бол ийнхүү амлалтаа биелүүлэхээр зэхэж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис Сенатын танхимд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн шийдвэрийг зөвхөн үндэсний эрх ашгийг хамгаалсан үйлдэл биш гэжээ.

Таалах
1
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих