5 жилийн турш барьцаанд байсан гэр бүлийг суллажээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-13 12:00:00

2012 онд Афганистан улсад аялж байсан гэр бүлийг зэвсэг бүлэглэлийнхэн хулгайлж 5 жилийн турш хорьж цагдаад байсныг тусгай ажиллагааны үеэр Пакистаны цэргүүд суллажээ. Канад улсын иргэн Жошуа Бойль болон түүний гэргий АНУ-ын иргэн Кэйтлэн Көүлмэн нар барьцаанаас эсэн мэнд суллагдсан байна. Тэднийг Афганистаны хилийн ойролцоогоос суллажээ. Барьцааны иргэд 5 жил хоригдох хугацаандаа 3 хүүхэдтэй болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ явдлыг Америк-Пакистаны харилцаанд эергээр нөлөөлсөн сайшаалтай үйл явдал боллоо гэжээ. Талибантай холбоотой Хаккани зэвсэгт бүлэглэлийнхэн Канад, Америкийн гэр бүлийг барьцаанд байх хугацаанд Афганистаны 3 хоригдлыг суллахыг шаардаж байсан байна. Америкийн тагнуулчид барьцааны иргэдийн байршлыг тогтоож, 10 дугаар сарын 11-ний өдөр тэднийг хилийн дагуух Куррам овог аймагт байгааг мэдээлжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих