Калифорний түймрийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо нэмэгдсээр байна
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-13 15:00:00

АНУ-ын Калифорни мужийн үсэн үзмийн тариалангийн  талбайд түймэр асч эхэлснээс хойш нилээд хэд хонож байна. Өнөөдрийн байдлаар мужийн нутаг дэвсгэр даяар нийт 22 түймэр асч, 29 хүн амь үрэгдсэн нь баттай болоод байгаа юм. Гэвч амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй, учир нь олон зуун оршин суугч түймрийн үеэр сураггүй алга болоод байна. 8,000 гаруй гал сөнөөгч тйүмрийг унтраахаар ажиллаж байна. Сүүлд авсан мэдээллээр 68,800 га талбай шатаж, 25,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ удаагийн түймэр 1933 онд Лос Анжелест асч 29 хүний амь нас эрсэдсэн түймрээс хойш тохиолдож буй хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшиг болж байна. Цаг агаар хэт хуурай, салхины эрч нэмэгдсэн нь түймрийг улам бүр өдөөж байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт асч эхэлсэн түймрийн шалтгааныг одоог хүртэл олж илрүүлээгүй байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих