Сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Авлигатай тэмцэх газар болон Ерөнхийлөгчид хүргүүлжээ
Хөхөө Жавзмаа
2017-10-12 15:30:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж, бүрэлдэхүүнээр нь дэмжсэнээр МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөсөн юм. Энэ асуудал дараа нь МАН-ын бүлэгт шилжсэн юм. Бүлгийн хурал өнгөрсөн даваа гарагт завсарлага авсан байсан учраас энэ асуудлаар үргэлжилсэн юм. Шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т танилцуулахаар илгээсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-аас хариу ирмэгц УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах үйл явц үргэлжилнэ.

МАН дотроо бараг хоёр бүлэгтэй болсон дотоод зөрчилтэй байна гэсэн асуудал яригдаж байсан. Тэгвэл одоо улс эх орныхоо эрх ашгийн төлөө эдийн засгаа сайжруулахын тулд нэгдмэл санаа зорилгоотой ажиллахаа илэрхйилж байлаа. Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нэлээн ярилцсан гэдгээ тодотголоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцлоо, нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байна гэж янз бүрээр бичиж байсан. Мөн ард иргэдийн зүгээс ирж байгаа олон шүүмжлэлийг сонсож, ер нь Засгийн газрын гишүүнийг мэдлэг боловсролтой, туршлагатай, салбараа мэддэг салбараа бүрэн дүүрэн аваад явчих чадвартай хүмүүсээ сонгосон гэлээ.

-Монгол Улсын шадар сайдад Ө.Энхтүвшин

-Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар

-Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

-Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

-Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

-Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

-Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

-Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

-Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдад Цэрэнбат нарын нэрийг дэвшүүлжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих