Байшингийн хэмжээтэй жижиг од өнөөдөр манай гаригийн хажуугаар зөрж өнгөрлөө
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 17:16:27

Хэмжээгээрээ стандарт байшинтай тэнцэх хэмжээтэй сансрын жижиг эрхэс өнөөдөр манай гаригтай маш ойр зайд зөрж өнгөрөх талаар АНУ-ын сансар судлалын агентлагаас мэдээлээд байна.

НАСА буюу АНУ-ын Сансар судлалын агентлагаас мэдээлснээр өнөөдөр манай гаригийн хажуугаар зөрж өнгөрөх энэхүү жижиг од нь НАСА-н эрдэмтдэд тэдний зохион бүтээсэн сансрын жижиг эрхсийн аюулаас хамгаалах дохионы системийг шалгах ховор боломжийг олгож байгаа талаараа онцолжээ. 2012 TC4 хэмээх нэртэй энэхүү жижиг од нь манай гаригийн тойрон эргэдэг харилцаа холбооны хиймэл дагуулууд орших зайнд, сарны тойрог замын хажуугаар зөрж өнгөрөх бөгөөд олон улсын сансрын дурайн авайн нэгдсэн сүлжээ уг жижиг одыг ажиглах юм. 2012 TC4 хэмээх энэхүү жижиг од нь 30 метрийн өндөртэй буюу сансрын эрхсийн хувьд маш жижиг хэмжээтэй хэдий ч хэрэв манай гаригтай мөргөлдвөл нилээд хэмжээний аюулыг учруулах боломжтой юм. Гэвч түүний зорчин өнгөрөх зай харьцангуй хол байгаа учир мөргөлдөх ямар ч аюул байхгүй гэж эрдэмтэд мэдээлээд байна. Уг жижиг эрхэс өнөөдөр Улаанбаатарын цагаар үдээс хойш манай гаригийн хажуугаар зөрж өнгөрөөд байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих