Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 17:05:12

Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннессийн рекордын номд сүүлд бүртгэгдээд байгаа нэгэн шинэ амжилтыг танилцуулья. АНУ-ын Өмнөд Дакота мужийн иргэн Карла Риккерт хэмээх эмэгтэйн 8 настай Мочи Мо хэмээх сенбернар үүлдрийн нохой дэлхийн хамгийн урт хэлтэй нохой-гоор тодорч, Гиннессийн номд орохоор болсон байна. Дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байгаа уг нохойн хэл 18 см 58 мм урттай гэж хэмжигдсэн бөгөөд Гиннессийн дэлхийн дээд амжилтуудын номны "Гайхамшигтай Амьтад" хэмээх тусгай хэвлэлд бичигдэхээр болсон байна. Нохойн эзэн Карла Риккерт уг сенбернарыг 6 жилийн өмнө аврах байгууллагаас үрчилж авч байсан бөгөөд өөрийнхөө овгоор овоглож, Мочи Риккерт хэмээн нэрлэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих