Леонардо Да Винчи-гийн "Сальватор Мунди" бүтээл ирэх сард дуудлага худалдаанд орно
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 15:00:00

Италийн суут сэтгэгч, алдарт уран зураач Леонардо Да Винчи-гийн "Сальваторе Мунди" хэмээх бүтээл ирэх 11 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод дуудлага худалдаанд орохоор болсон байна. Энэ талаар Их Британий дуудлага худалдааны Christie's байгууллагын зүгээс өнгөрсөн мягмар гаригт мэдээлээд байна. "Сальваторе Мунди" хэмээх нэртэй, Есүс Христийн энэхүү хөрөг зургийг 1500-аад оны бүтээгдсэн гэж үздэг бөгөөд дуудлага худалдаа 11 дүгээр сарын 15-ны өдөр явагдах тов гарчээ. Дуудлага худалдааны үеэр энэхүү бүтээл 100 сая ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд хэрэв энэ таамаг үнэн бол албан ёсны дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрч зарагдсан бүтээл болох юм.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих