SpaceX компани Иридиум технологийн 10 хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 14:00:00

АНУ-ын сансрын тээврийн хувийн компани болох SpaceX компани энэ долоо хоногийн эхээр тус улсын Калифорни мужийн Ванденбергийн агаарын баазаас Falcon 9 сансрын хөлгийг амжилттай хөөргөж, улмаар уг хөлөг онгоц хиймэл дагуулд суурилсан харилцаа холбооны Иридиум технологийн 10 шинэ хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулаад эргэн эх дэлхийдээ газардсан байна. SpaceX компани энэ жил 14 дэх удаагаа сансрын хөлөг амжилттай хөөргөсөн бол Falcon 9 хөлгийг 9 дэх удаагаа эх дэлхийдээ амжилттай газардуулаад байна. Компаний захирал Элон Мускийн хэлснээр Иридиум Некст хэмээх цоо шинэ технологийн дээрх 10 хиймэл дагуулууд дэлхийгээс хэдэн зуун милийн зайд 27000 км/цагийн хурдтайгаар тойрч, 90 минут тутамд дэлхийг тойрч байх болно гэсэн байна. Хиймэл дагуул ашиглан дэлхийн хаана ч холбогдож, мөн мэдээлэл дамжуулах цорын ганц үүрэн холбооны систем болох Иридиумын "Некст" хэмээх цоо шинэ энэхүү технологийн хиймэл дагуулуудыг нийт 8 удаа хөөргөх бөгөөд энэ удаагийнх гуравдах нь болж байгаа юм. Дараагийн Иридиум Некст технологийн хиймэл дагуулуудыг 2018 оны дундуур хөөргөхөөр төлөвлөжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих