БНСУ-ын Ерөнхийлөгч Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын хороог нээлээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 13:30:00

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүүн Жае Ин ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэр амлаж байсан технологийн хөгжлийг дэмжих амлалтынхаа хүрээнд Ерөнхийлөгчийн албаны дэргэд Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын хороог байгуулаад байна. Тэрээр лхагва гаригт болсон энэхүү хорооны нээлтэнд хүрэлцэн ирж оролцон, үг хэлсэн байна. Мүүн Жае Ин технологийн хөгжлийг ашиглан хүн ардын амьдралыг дээшлүүлэхийн төлөө уг хороо ажиллах бөгөөд "аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын" талаарх түүний бүх төлөвлөгөө "хүн төвтэй" гэдгийг онцолжээ. Мөн тэрээр аж үйлдвэрлэлд орчин үеийн техник технологи, тэр дотроо робот, цахим технологийг ашиглах энэхүү шинэ хувьсгалын тэргүүн эгнээнд яваа тус улсын компани, аж ахуй нэгжүүдийг ерөнхийлөгчийн албанаас дэмжиж ажиллах болно гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих