Газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана
UBS.MN NEWS
2017-10-11 17:00:00

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж  байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан  61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв. СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ.  Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд “Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130м орчим замын ажил саатаад байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих