Францын алдарт жүжигчин Жан Рошфорт 87 насандаа таалал төгслөө
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-11 13:00:00

Францын алдарт жүжигчин Жан Рошфорт 87 насандаа Парис хотод таалал төгссөн байна. Тэрээр өөрийнхөө эрхэмсэг, дэгжин ганган байдлаараа олонд танигдсан бөгөөд кино урлагийн салбарт 50 гаруй жилийн турш ажиллахдаа инээдмийн, адал явдалт, тулаант гэх зэрэг нийт 150 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байна. Жан Рошфорт олон улсын үзэгчдэд Америкийн найруулагч Терри Гиллиамын "Дон Кихот" киноны Дон Кихотын дүрээрээ танил болсон юм. Кино урлагийн салбарт ажилласан замналынхаа туршид тэрээр Францын "Оскар" гэгддэг Сезарийн шагналыг 3 удаа хүртэж байсан юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих