Францын хувийн хэвшлийн секторын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж, орон даяар ажил хаялт зохион байгуулав
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-11 12:30:00

Францын хувийн хэвшлийн секторын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж, ерөнхийлөгч Э.Макроны хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаагаа зарлан, мягмар гаригт нэг өдрийн хугацаатай ажил хаялтыг орон даяар зохион явууллаа. Нийслэл Парис хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 45000 хүн оролцсон бол улсын хэмжээнд явагдсан эсэргүүцлийн арга хэмжээнд нийтдээ 400000 оролцсон гэсэн тоо гарчээ. Францын хувийн хэвшлийн секторт нийтдээ 5.4 сая хүн ажилладаг гэсэн тоо байдаг бөгөөд тус салбарын 9 үйлдвэрчний эвлэл, холбоод нэгдэн энэхүү ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгууллаа. Нэг өдрийн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр олон тооны хувийн сургуулиуд, нийтийн үйлчилгээний газрууд хаагдаж, олон зуун нислэгүүд цуцлагдахад хүрсэн ба хэв журам сахиулагч цагдаа нар болон жагсагчдын хооронд жижиг мөргөлдөөн гарч, хэд хэдэн жагсагч баригдсан байна. Э.Макроны хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн төлөвлөгөө ёсоор дотоодын эдийн засгийн өсөлтийг тогтоон барьж, мөн хувийн хэвшлийн салбарыг хөл дээр нь босгохын тулд ойрын таван жилийн хугацаанд тус секторын 120000 ажлын байрыг үгүй болгож, цалин хөлсний нөхцлийг хүндрүүлэхээр болоод байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих