Европын Холбоо Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо дахин чангатгалаа
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-11 11:00:00

Умард Солонгосын 6 дахь удаагийн цөмийн туршилтын эсрэг баталсан НҮБ-ын АЗ-н 23-75 дугаарын хоригийн тогтоолын дагуу Европын Холбооны зүгээс Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо улам чангатгах арга хэмжээг авахаар болсон байна. Үүнд байгалийн хий, шатахуун түлшний нийлүүлэлтийг зогсоож, тус улсаас авдаг нэхмэл эдлэлийн импортод хориг тавихаар болсон байна. Мөн Европын Холбооны нутаг дэвсгэрт Умард Солонгосоос ажиллах хүч авахгүй байхаар уг хоригт зааж өгсөн байна. Европын Холбооны дээрх хоригуудын хамт мөн НҮБ-ын "хар жагсаалтанд" багтсан Умард Солонгосын 63 хувь хүн, 53 албан байгууллагыг Европын Холбооны хоригийн жагсаалтанд багтаан оруулахаар болжээ.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих