Дуриан жимсний хачирхалтай үнэрийн нууцыг тайлжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-11 10:31:46

Зүүн Өмнөд Азийн орнуудад ургадаг дуриан жимсийг харахад энгийн мэт боловч түүний үнэр онц гойд тул олон хүн идэж зүрхэлдэггүй. Тэгвэл Сингапурын мэргэжилтнүүд дуриан жимснээс үнэртдэг тэрхүү хачин чигтэй үнэрийн нууцыг тайлжээ.Дуриан жимсний үнэр хэтэрхий хурц тул Сингапур улсад энэ жимсийг олон нийтийн зарим газар, тээврийн хэрэгсэлд авч явахыг хориглосон байдаг. Гэхдээ үнэрийг нь тоолгүй энэ жимсэнд дурлагчид олон байдаг. Сингапурын мэргэжилтнүүд дуриан жимснээс үнэрний шинэ ген олсон байна. Энэ нь өргөст жимснүүдэд агуулагддаг, амт үнэрний шинэ ноот юм. Судалгааны дүнд уг гений тусламжтайгаар дуриан жимс хурц үнэртэй, зөөлөн амттай байдаг гэжээ. Хэдийгээр үнэр нь хачин боловч огт үнэргүй болчихвол энэ жимсний хорхойтнуудад сонирхолгүй болж мэдэх юм. Хурц үнэр, зөөлөн амтны хосолсон байдал нь жимсэнд дурлагчдыг татдаг гэсэн судалгаа хийсэн байна. Өөрөөр хэлбэл дуриан энэ үнэрээ алдвал та бид сүнсээ алдсантай адилхан гэж тайлбарлажээ. Хавдар судлаач эрдэмтэд 3 жил судалгаа явуулж дэлхий дээр анх удаа жимс жимсгэний гений судалгааг нарийн хийсэн байна. Дурианы үнэр хүхэрлэг учраас ан амьтдыг өөртөө татаж, ан амьтад жимсийг идэхдээ үр тариаг нь цацаж дараагийн жимсийг ургуулдаг байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих