Жанет Жексон амаржсанаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа
UBS.MN NEWS
2017-10-10 15:46:48

51 настай дуучин Жанет Жексон оны эхэнд амаржиж,анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.Жирэмслэх явцдаа 50 кг жин нэмсэн дуучин бүсгүй илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэж,хуучнаасаа ч өнгөлөг төрхтэйгээр шоу бизнесийн ертөнцдөө эргэн ирж байна.Илүүдэл жингийн зэрэгцээ хүүгээ төрмөгц гэрлэлтээ цуцлах болсон гунигтай мэдээ түүний шүтэн бишрэгчдийг гонсойлгож байсан.Катарын саятан Виссам Аль-Манатай 5 жил амьдарсны эцэст анхныхаа хүүхдийг төрүүлж,улмаар гэрлэлтээ цуцлах болсноо өнгөрсөн хавар мэдэгдсэн юм.Өчигдөр Холливуудад болсон нэгэн үдэшлэгт Жанет хар өнгөөр дагнан хувцаслаж,улаан хивснээ алхжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих