Эмэгтэй ажилтнуудаа бэлгийн дарамт үзүүлсэн найруулагч Х.Вайнстейн өөрийн компаниас халагдлаа
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-10 11:30:00

АНУ-ын кино продюссер, найруулагч Харви Вайнстейн сүүлийн 30 гаруй жилийн турш эмэгтэй ажилтнууддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан нь нотлогдож, компанийнхаа удирдах зөвлөлөөс халагджээ. Тэрээр Мирамакс, Вайнстейн компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Оскарын шагналт "Дурласан Шекспер", "Хааны айлдвар", "Уран бүтээлч" зэрэг кинонуудыг найруулсан юм. Энэ жил 65 настай найруулагч Харви Вайнстейн өнгөрсөн хугацаанд гаргасан бүдүүлэг үйлдэлдээ уучлалт гуйж буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. "Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж байсан эмэгтэйчүүдэд гаргасан бүдүүлэг үйлдлээсээ ичиж, маш их шаналж байна. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна." гэжээ. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд дор хаяж 8 удаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон гэж үзсэн байна.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих