НИТХ-ын 11-р хуралдаан дахин хойшиллоо
UBS.MN NEWS
2017-10-02 12:00:00

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж даргаа сонгох учиртай байсан ч дахин долоо хоногоор хойшилоо.НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй улс төрийн хариуцлага хүлээж албаа шилжүүлэх болсон тул НИТХ дахь МАН-ынхан шинэ даргын эрэлд гарсан билээ.Намын бүлгээс Д.Баярсайханы нэрийг шинэ даргад дэвшүүлсэн бол хурлын танхимаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн.Хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцэж,АН-ын бүлэг цагаан хуудсаар санал хураалтад оролцсон тул НИТХ-ын 11-р хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.Өнөөдрийн тухайд МАН-ын бүлэг мөн л нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй,дахин санал хураалт уу ,дахин нэр дэвшилт үү гэдэг дээрээ маргаантай байгаа тул завсарлага авч буйгаа бүлгийн дарга С.Мөнхчулуун мэдэгдсн байна. 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих