Toshiba компани наночип-ийн үйлдвэрээ 18 тэрбум ам.доллараар худалдахаар болов
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-02 10:00:00

Компьютер, гар утас гэх зэрэг орчин үеийн хүн бүрийн салшгүй хэрэглээ болсон цахилгаан бараа бүтээгдэхүүнд ашиглагддаг наночип-ин үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг Японы Тошиба компани тус үйлдвэрээ 18 тэрбум ам.доллараар олон улсын хамтарсан Bain Capital концсорциумд худалдах гэрээг байгуулжээ. NAND хэмээх загварын чип-ийг үйлдвэрлэгч Тошиба компаний тус үйлдвэрийг худалдан авахаар болоод байгаа олон улсын хамтарсан Bain Capital консорциумд Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK SK Hynix, АНУ-ын Apple болон Dell компаниуд багтаж байгаа юм байна. Toshiba компаний зүгээс чип-ний үйлдвэрээ зарсан хөрөнгөөрөө компанийхаа бусад гол салбаруудын алдагдлыг нөхөхөд зориулах болно гэж мэдэгджээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих