Converse All Stars спорт гутлын 100 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээгджээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-29 13:30:00

Дэлхийд алдартай Converse кед-ний 100 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн АНУ-ын Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музейд энэ долоо хоногт нээлтээ хийсэн байна. тус үзэсгэлэнд Converse All Stars загварын спорт гутлын 100 жилийн түүхийг харуулсан 110 гаруй загварыг олон нийтэд дэлгэн тавиад байгаа юм. Анх тус компани 1908 онд "Converse резинэн гутлын компани" нэртэйгээр АНУ-ын Массачуссеттс мужийн малден хотноо байгуулагдаж байсан түүхтэй. Харин 2003 онд тус компанийг 305 сая ам.доллараар Nike компани худалдан авснаар өнөөдрийг хүртэл тус компаний үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явж байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих