Твиттер компани 140 тэмдэгтийн журмаа хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-28 11:30:00

АНУ-ын технологи, сошиал медиа салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох Твиттер компаний зүгээс нийтлэл бичихэд зориулсан 140 тэмдэгтийн хязгаараа хоёр дахин нэмэгдүүлж, 280 болгох туршилтыг эхлүүлэхээр болсноо энэ долоо хоногийн мягмар гаригт зарлаад байна. Тус компаний зүгээс дээрх шийдвэрээ зарим тодорхой улс орнуудын хэрэглэгчдийн зүгээс олон дахин ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргасан гэжээ. Ингэснээр твиттер-ийн үйлчилгээг ашигладаг 328 сая хэрэглэгчийн тодорхой хувь нь л уг 280 тэмдэгтийн үйлчилгээг туршилтын журмаар авахаар болж байгаа юм байна. Компаний зүгээс 280 тэмдэгт ашиглах үйлчилгээг ирээдүйд хэзээ бүх улс оронд нэвтрүүлэх талаараа ямар нэгэн тодорхой мэдээлэл хийгээгүй байна

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих