Forbes сэтгүүл Азийн нөлөө бүхий 5 компанийг нэрлэв
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-25 10:30:00

Америкийн санхүү эдийн засгийн Forbes сэтгүүл Азийн бүс нутгийн хамгийн нөлөө бүхий 5 компанийг нэрлэсэн байна. Тус сэтгүүлийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гаргасан уг жагсаалтанд Өмнөд Солонгосын Самсунг, Японы Тоёота Мотор, Сони, Энэтхэгийн HDFC банк болон Хятадын Алибаба Групп гэсэн эдгээр таван компаниуд багтсан байна. Forbes сэтгүүлээс дээрхи таван компанийг Азийн бүс нутгийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан гэж онцолжээ. Мөн тус сэтгүүлээс Өмнөд Солонгос улс, Хонконг, Тайвань арлуудыг Азийн  эдийн засгийн өсөлтөнд үлэмж нөлөө үзүүлсэн хэмээн онцолж, Азийн эдийн засгийн "3 бар" хэмээн цоллон нэрлэсэн байна.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих