Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой
UBS.MN NEWS
2017-09-20 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том сурталчилгаа учраас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар спортыг өндөр хэмжээнд авч үзэж байсан” гээд цаашид болох тэмцээнүүд, 2020 оны олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн нийтийн биеийн тамир, спортын топ төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч, бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой гэлээ.

Ингэхдээ өсвөр үе, залуучуудын тивийн болон ДАШТ-нүүдэд ихээхэн анхаарах ёстой гэсэн юм. Өсвөр үе, залуучуудыг анхаарч байж насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргана. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилттай оролцож байсан тамирчид насанд хүрээд дархлагдсан тамирчид болдог гэдгийг анхааруулж байлаа. Мөн паралимпийг дэмжих ёстой гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орон даяар хүүхдүүдийн дунд бага олимп зохиох ажлыг санаачилж, ОХУ-ын Сахад болох Азийн хүүхдийн наадмыг анхааралдаа авна гэдгийг энэ үеэр хэллээ.

Уулзалтын үеэр дасгалжуулагч, багш нар, тамирчид цалин хөлс бага, тэрчлэн шавь нар нь дэлхийн хэмжээнд медаль хүртэж буй дасгалжуулагч нар, тухайлбал, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шигшээ багт орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэх зэрэг тулгамдсан асуудлуудаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
albaker
2017-09-21 15:41:11
HOHHOT CHINA миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.