Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг тавилаа
Гүрпүрэв Ганчимэг
2017-09-12 11:00:00

Умард Солонгос улстай ойрын холбоотон гэгддэг БНХАУ болон ОХУ-ууд энэ удаа дуу нэгтэйгээр НҮБ-ын шинэ хориг арга хэмжээг дэмжлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орон бүгд АНУ-ын санаачилсан эдийн засгийн тодруулбал нүүрсний экспорт, удирдах түвшний албан тушаалтнууд, далайн гаралтай хоол хүнсний худалдаа зэргийг хориглосон саналыг дэмжсэн байна. Умард Солонгосын энэ сарын эхэнд хийсэн цөмийн туршилт тус улсыг устөрөгчийн бөмбөгийг судалж сайжруулсаар байгаа төдийгүй АНУ-ын эсрэг аюул заналхийлсээр байгаагийн тод илэрхийлэл болсон гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ Умардын газрын тосны худалдан авалт, бөс барааны экспортыг зогсоохоо мэдэгдэж, удирдагч Ким Жон Уны ойрын холбоотнуудын хөрөнгийн үйл ажиллагаа царцаахаар болсон. Харин энэ долоо хоногийн эхэнд баталсан НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ нь 2006 оноос хойш Умардын эсрэг авч хэрэгжүүлэхээр баталсан 9 дэх удаагийн хориг юм.

Хуралдааны үеэр Хятад болон Оросын элч төлөөлөгчид Умард Солонгос улсын эрх баригчдад туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ 2 улсын хувьд Пхеньяныг цөмийн туршилт явуулахгүй байхыг шаарддаг ч АНУ болон Өмнөд Солонгос улсуудыг ч мөн адил Умардын нутагт цэргийн ажиллагаа явуулах нь буруу гэж үздэг юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
albaker
2017-09-21 15:44:34
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com