iPhone ухаалаг гар утасны шинэ загвар iPhone X нэртэйгээр худалдаанд гарна
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-11 17:30:00

Apple компаний зүгээс маргааш танилцуулж, худалдаанд гаргахаар болоод байгаа iPhone ухаалаг гар утасны шинэ загварын үзүүлэлтийн талаарх мэдээлэл тус компаний албан ёсны танилцуулгаас өмнө интернетээр тарж, цацагдаж эхэлсэн байна. Шинэ загвар iPhone X нэртэйгээр гарахаар болжээ.

Apple компаний зүгээс маргааш албан ёсоор танилцуулах гэж байсан iPhone-ий цоо шинэ загварын талаарх мэдээ, мэдээлэл хэдхэн өдрийн өмнө интернетээр тарж эхлээд байгаа бөгөөд тус компаний бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нийтэлдэг 9to5mac.com вебсайт анхдагч эх сурвалж болсон байна.

Тус сайтад мэдээлснээр iPhone-ий шинэ загвар iPhone X гэж нэрлэгдэхээр болсон ба энэхүү шинэ утасны RAM нь 3 гегабайт, арын камер нь 12 mp, 4K нягтаршилтай HD дүрс авах хүчин чадалтай бөгөөд А11 хэмээх цоо шинэ процессортой гарахаар болж байгаа юм байна. Шинээр FACE ID буюу хэрэглэгчийн нүүр царай таних технологийн дараагийн хувилбарыг суулгаж өгөөд байгаа ба энэхүү технологи нь хэрэглэгчийн царай төрх, нүүрний хувирлыг эможи болгон хувиргадаг байна. Мөн уг вебсайтын мэдээнд iPhone X-тэй зэрэгцээд iPhone 8 болон iPhone Plus утаснууд худалдаанд гарахаар болсон талаар дурьджээ. Харин эдгээр шинэ ухаалаг утаснуудын талаарх албан ёсны танилцуулгыг Apple компаний зүгээс маргааш АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод байрлах компаний төв байран дахь Steve Jobs-ийн нэрэмжит театрт хийхээр болсон байна.

Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Ариунаа
2017-09-12 11:58:05
Монголд нохойнд халзуулсан хүнд галзуугын эсрэг тавиа байхгүй байна