Египет улсад 3,500 жил хадгалагдсан эртний бунхан олж илрүүлжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-09-11 14:00:00

Египет улсын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар өмнөд Лаксор нутгийн орчмоос 3,500 жилийн турш хадгалагдсан эртний бунхан олж илрүүлсэн байна. Бунхнаас занданшуулсан шарилууд, эртний баримал хөшөөнүүд, сав суулга, гар урлалын бүтээлүүд олджээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ бунханд Өмнөд нутгийн бурхан буюу Амэнэмат болон түүний гэргий Амэнотеп нарын занданшуулсан шарил, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нь хадгалагдаж байсан байна. Амэнотеп гэдэг нэрийг эрт үед Египетэд эрэгтэй хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг байсан ч судлаачдын үзэж буйгаар бунханд гэр бүлийн эр эм нойрсож байсан нь баттай гэжээ. Мөн тэдний дунд бяцхан хүүгийн шарил байсан ул мөр олдсон байна. Энэ бунхныг Египетийн 18 дахь гүрний үед булшилсан ч түүнээс хойш 21, 22 дугаар гүрний үед дахин нээж ашигласан гэж таамаглаж байгаа юм.

3,500 жилийн настай бунхны ойролцоо Амэнэматын гэр бүлийн насанд хүрсэн 2 хүүхдийн бунхан байрлаж байж болзошгүй гэсэн таамгийг холбогдох хүмүүс дэвшүүлсэн байна. Энэ оны 3 дугаар сард Египетийн нийслэл Каир хотоос олдсон 3,000 жилийн настай аварга том хөшөөг өнгөрсөн долоо хоногт олдсон уг бунхантай ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй гэх таамаглал дэвшүүлсэн байна.

Таалах
1
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих