Венецийн кино наадам эхэллээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-08-31 18:38:00

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүлэх томоохон хэмжээний тэмцээн, наадмын нэг болох 74 дэх удаагийн Венецийн кино наадам лхагва гаригт албан ёсоор нээгдлээ.

74 дэх жилдээ зохиогдож байгаа энэ жилийн Венецийн кино наадам 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-ний хооронд үргэлжлэн явагдах бөгөөд нээлтийн улаан хивсний ёслолд Холливудын жүжигчин Мэтт Дэймон, Кристен Вийг, мөн 9 хүнимй бүрэлдэхүүнтэй энэ жилийн шүүгчдийн багийг тэргүүлж байгаа ахмад жүжигчин Аннетт Беннинг зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон байна. Жүжигчин Аннет Беннингийн хувьд 2006 оноос хойш шүүгчдийн багийг тэргүүлэхээр болоод байгаа анхны эмэгтэй уран бүтээлч гэгдэж байгаа юм. Хамгийн сүүлд 2006 оны Венецийн кино наадмын шүүгчдийн багийг жүжигчин Катрин Денёв тэргүүлж байсан түүхтэй. Энэ жилийн Венецийн кино фестивалийн дээд шагнал болох "Алтан арслан" шагналын төлөө Итали, Хятад, Франц, АНУ, Изриаль, Ливан, Австрали, Япон зэрэг нийт улс орны нийт 21 уран бүтээл өрсөлдөж байгаа юм. 74 дэх удаагийн Венецийн кино наадам энэ жилийн дээд шагналд нэр дэвшин өрсөлдөж байгаа Америкийн найруулагч Александер Пэйний "Downsizing" киногоор нээлтээ хийсэн байна.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих