Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
UBS.MN NEWS
2017-08-30 17:57:09

УИХ-ын дарга М.Энхболд "Ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамж гаргалаа. Захирамжийн дагуу чуулган 08.30-09.07-нд хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэнэ.МАН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулж,Ерөнхий сайдтай хариуцлага тооцохоор өргөх бичиг бариад байгаа билээ.МАН-ын дотоодод өрнөж буй зөрчил тэмцлийн дуулиан улам даамжирсаар, УИХ дахь намын бүлэг нь хоёр өдөр дараалан хуралдсан ч тодорхой зөвшилцөлд хүрээгүй гэх мэдээлэл байна. 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих