Монгол хөлбөмбөгчдийн тухай томоохон мэдээллийн бааз байгуулагдана
Бэлгүүн Намсрай
2017-05-26 12:48:55

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос явуулж байгаа “FIFA connect” хэмээх хөтөлбөрийн танилцуулга сургалт манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. ОУХБХ-оос дэлхийн 211 орны хөлбөмбөгийн холбоодод энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж орондоо тоглогч, дасгалжуулагч, ивээн тэтгэгч гэх мэт хөлбөмбөгт хамааралтай бүх хүмүүсийг нэг мэдээллийг, тухайн улсын нөхцөлд тохирсон нэгдсэн санд багтаах зорилготой байгаа юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард МХБХ анх  “ФИФА Холболт” хөтөлбөрийн талаар мэдээлэл авах зорилготой уулзалт, сургалтыг Монголд хүлээн авсан. Тэгснээр өөрийн улсын онцлогт тохирсон байдлаар уг системийг зохион байгуулах санал болгож, энэ удаагийн сургалт дээр тэрхүү бүтцээрээ “ФИФА холболт”-д бүртгэгдэхээр төлөвлөж байна. “ФИФА Холболт” хөтөлбөрийг хариуцан ажиллаж буй ОУХБХ-ны  мэргэжилтэн Элизабет Истмен өчигдөр МХБХ-ны мэргэжилтнүүдэд хөтөлбөрийн талаарх танилцуулгыг хийлээ.

Харин  өнөөдөр “Хүрхрээ үндэсний дээд лиг” болон “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн багуудын төлөөллүүд дунд явуулна.Тус хөтөлбөр нь одоогоор ОУХБХ-ны болон АХБХ-нд бүртгэлтэй тус бүр 10 хөлбөмбөгийн холбоонд хэрэгжиж байгаа юм.

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих