Монголын волейболын шигшээ хэсгийн аваргын төлөө өнөөдөр БНСУ-ын эсрэг тоглоно
Бэлгүүн Намсрай
2017-05-22 13:17:19

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.  Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын волейболын шигшээ 2 дахь удаагаа эх орондоо зохион байгуулж байна.

Тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж байгаа юм. Монголын баг өчигдөр  буюу ням гарагт эхний тоглолтоо Макаогийн багтай хийж, 3:0 харьцаагаар ялалт байгуулсан.

Манай шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, туслах дасгалжуулагчаар Ч.Баттөгс, М.Мягмарсүрэн нар ажиллаж байна. Манай волейболчид өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийнэ. Тоглолт 19.00 цагаас эхэлнэ.

2015 онд болсон тэмцээнд манай шигшээ баг хэсэгтээ Хонгконг, БНХАУ-ын багуудыг хожиж, БНСУ-ын багт хожигдож, хэсгээр хоёроор шалгарч, улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын багт хожигдож, 4-р байрт шалгарч байсан учраас хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын багийг буулган авах нь тэдний том зорилго болоод байгаа нь дамжиггүй ээ.

 

 

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих