Хойд Солонгосын багууд "AFC Cup"-ын хасагдах шатны эрхээ авлаа
Бэлгүүн Намсрай
2017-05-17 21:25:34

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клуб АХБХ-ны “AFC Cup” тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтоо хойд Солонгосын лигийн 40 удаагийн аварга “04 сарын 25” багтай хийлээ.

Шигшээ баг нь ДАШТ-нд оролцдог хойд Солонгосын аварга “04 сарын 25” багтай өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Пхеньян хотод тоглоход манай баг 6:0-ээр хожигдсон. Хэрэв өнөөдрийн тоглолт болон энэ сарын 31-нд “Кигванча” клубтэй хийх хоёр тоглолтод хожвол үндэсний лигийн аваргууд “AFC Cup” тэмцээний дараагийн шатанд шалгарах боломж бүрдээд байв. Тэр ч утгаараа тоглолтын эхнээс гоол оруулах хэд хэдэн аюултай боломжийг үүсгэн, хаалганы хөндлөвч төмрийг дуугаргасан ч хаалганы торыг хөдөлгөж эс чадлаа. “Эрчим” клубийн ашиглаж чадаагүй боломжуудыг “04 сарын 25” багийн 18 дугаартай тоглогч Ким Юү-Сон 23 дахь минутад гоол болгосон. Мөн эсрэг багийн тоглогч Ан Лл-Бон 38’ минутад тоог 2:0 болгосноор эхний хагас өндөрлөв.

Хоёр гоолын зөрүүгээр давамгайлаад байсан “04 сарын 25” клуб сүүлийн хагаст гурван гоолыг оруулснаар тоглолт 0:5-ээр зочин багийн хожлоор дууслаа. Тоглолтын эхний гоолыг оруулсан Ким Юү-Сон 56, 85 дахь минутад гоол оруулсан тус тоглолтод “Хэттрик” толилуулав. Тийнхүү хойд Солонгосын үндэсний шигшээгийн есөн тоглогчоор манлайлуулсан “04 сарын 25” 0:5-аар хожсоноор “Эрчим” клуб энэ жилийн “AFC Cup” тэмцээнийг өндөрлүүлэх боллоо. Гэсэн ч тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ахлах дасгалжуулагч З.Баттулга “ Бид хэсгээс гарах эрхээ алдсан ч сүүлийн тоглолтод чадах бүхнээ хийнэ. Эсрэг баг биднийг олон гоолын зөрүүгээр хожиж хэсгээ тэргүүлэх зорилготой тоглох учраас манай залуус чадах бүхнээ хийж, нэр төрийн тоглолт үзүүлнэ” гэдгийг мэдэгдлээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих