"ЭРЧИМ" КЛУБ АРДЧИЛСАН СОЛОНГОС УЛСЫН "4.25" КЛУБЫН ЭСРЭГ ӨНӨӨДӨР 16 ЦАГТ ТОГЛОНО
Бэлгүүн Намсрай
2017-05-17 14:45:34

Лигийн аварга "Эрчим" клуб "AFC Cup" тэмцээний хүрээнд Ардчилсан Солонгос улсын "4.25" багийн эсрэг хариу тоглолтоо өнөөдөр 16 цагаас хийх гэж байна. Зэрэглэл өндөртэй хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн эсрэг тоглох тоглолт учир хоёр багийн тоглолт Монголд болж байсан тоглолтуудаас сонирхолтой, үзүүштэй болох нь дамжиггүй. үлдсэн Эрчим клуб өнөөдрийн болон энэ сарын сүүлээр Ардчилсан Солонгост болох хоёр тоглолтод хожвол дараагийн шатанд шалгарах боломж бүрдээд байгаа юм. Учир нь хойд Солонгосын “Кигванча”, “04 сарын 25” багууд хоорондоо хийсэн хоёр тоглолтдоо 1:1, 2:2-оор тэнцсэнээр тав таван оноотой болсон. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг, тоглолтын уур амьсгалд маш чухал. Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд очиж клуб, Монголын тамирчидаа дэмжихийг Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс уриалж байна.

1
Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих