ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ХЭСЭГТЭЭ БНХАУ, МАКАО, БНСУ-ЫН БАГУУДТАЙ ТОГЛОНО
Бэлгүүн Намсрай
2017-05-17 13:12:13

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Зүүн бүсийн тэмцээн нь анх 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсад 2000, 2008, 2015 онуудад явагдаж байсан юм. Энэ жил 4 дэх удаагаа Монгол Улсад болох гэж байгаа тэмцээнд өмнө нь эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд шигшээд шалгаран 4-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн. 2012 оноос эхлэн Азийн зүүн бүсийн холбооноос эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусдаа явуулж байхаар шийдвэрлэсэн юм. Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа орсон нь манай холбоо Азийн волейболын холбооны өмнө амалсан амлалтаа биелүүлсэн явдал болсон юм. Энэ удаагийн тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо бүх багууд мэдэгдээд байна. Үүнд: Макао, Монгол улс, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, БНХАУ, Япон улсын Үндэсний холбоод оролцоно. Манай шигшээ багийн хувьд 2-р сараас эхлэн тэмцээний бэлтгэлээ базааж хорь хоногийн өмнөөс Хасу Мегаватт компаний эко цогцолборт байрлан, нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.

Манай шигшээ баг сугалаагаар А хэсэгт Макао, БНСУ, БНХАУ-ын багуудын эсрэг тоглохоор болсон. Тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт 5 сарын 20-ны өдрийн 12:00 цагаас эхлэн өдөрт 4 тоглолт 2 цагийн зайтай явагдах юм. Баг тамирчидаа дэмжихийг МВХ-оос уриалж байна. Энэ жил Монголд волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, МВХ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.

3
Таалах
9
Хайрлах
2
Инээх
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
hi
2017-05-18 10:22:00
hi
hi
2017-05-18 10:21:55
hi
hi
2017-05-18 10:21:53
hi
hi
2017-05-18 10:21:53
hi