Иран улсын Пишгалех хотод 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болов
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-15 14:15:27

Иран улсын зүүн хойд нутгийн Туркменистан улстай хиллэдэг хэсгийн ойролцоох Пишгалех хотод өнгөрсөн бямба гаригийн үдэш 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар 3 хүн амь үрэгдэн, 200 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Ираны төрийн төв телевиз мэдээллээ. Ираны нийслэл Тегеран хотоос зүүн хойд зүгт 800 км-т орших, 2000 орчим хүн амтай уг алслагдмал хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас мөн цахилгаан тасарч, хэд хэдэн байшин барилга эвдэрч сүйдсэн байна. Иран улсад маш олон газар хөдлөлтийн бүс оршдог бөгөө бага хэмжээний газар хөдлөлтүүд ойр ойрхон болдог бол хамгийн олон буюу 26000 хүний амь насыг авч одсон 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт 2003 онд тус улсын Бам хотод болж байсан юм.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих