Дэлхийн 150 улсыг хамарсан кибер халдлага гарчээ
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-15 14:12:05

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт дэлхийн 150 улс орны 200000 хохирогчийг хамарсан томоохон хэмжээний кибер халдлага гарсан талаар ням гаригт Европын холбооны цагдаагийн байгууллагын дарга Роб Вэйнврайт мэдэгдсэн байна. Тэрээр Лондон хот дахь ITV-д өгсөн ярилцлагадаа компьютерийн вирус хэлбэрийн энэхүү халдлагыг шалгаж байгаа бөгөөд халдлагын ард хэн байгаа болон ямар зорилгоор үйлдсэнийг хэлэхэд эрт байна гэжээ. Ням гаригт мөн Европол-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн тэргүүн Стивен Вилсон хэлэхдээ урьд өмнө энэ төрлийн халдлагатай огт учирч байгаагүй бөгөөд өнөөдөр буюу шинэ долоо хоногийн эхний өдөр ажилдаа ирээд компьютераа асааж байгаа өшөө олон тооны хүн дээрх халдлагын хохирогч болох магадлалтай талаар анхааруулсан байна.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих