Анхны жилдээ дээд лигт өрсөлдөж буй "Этүгэн Ирвэсүүд" баг аваргын төлөө тоглохоор боллоо
Бэлгүүн Намсрай
2017-05-11 20:24:04

2008 оны дээд лигийн тэмцээний финалд Хүлэгүүд-Акулууд багууд цуврал долоон тоглолт гаргаж байснаас хойш есөн жилийн дараа сагсан бөмбөг сонирхогч бидний хувьд шийдвэрлэх долоо дахь тоглолтыг үзэхээр болоод байлаа. Нэг ёсондоо Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тун цөөхөн бичигдэх тоглолт болох нь эхнээсээ л ойлгомжтой байсан юм.

Цувралд хоёр багууд ээлжлэн ялалт байгуулснаар 3-3 болж тэнцээд байсан бөгөөд шийдвэрлэх долоо дахь тоглолт спортын төв ордонд дүүрэн цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор эхэллээ.

Цувралын ихэнх тоглолтууд төгсгөлийн мөчид шийдэгдсэн ба энэхүү тоглолт ч шүүгчийн эцсийн шүгэл дугартал өрсөлдөөнтэй өрнөлөө. Хүч бяр эн тэнцэнэ гэдэг шиг хоёр багийн тамирчдын ур чадвар , бүх зүйл ойролцоо байсан нь үүнийг бататгах мэт...

Дархан Гарьд багаас Митчелл Андерсон (14) , Лютер Пэйж (16) , О.Ууганбаяр (14) оноо авч багийн бүх тоглогчидоо тэргүүлсэн бөгөөд тоглолтын туршид дээр доороо орж явсан оноог Ирвэсүүдийн холбон тоглогч Нэйт Барнесийн эцсийн мөчид хийсэн шидэлт нэг талд шийдлээ.

Ингэснээр энэхүү тоглолтонд Ирвэсүүд 81-82 буюу ердөө хагас бөмбөгний зөрүүтэй ялалт байгуулсан бөгөөд тэднээс Нэйт Барнес 25 оноо 6 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт, Эйжэй Уэст 27 оноо , 16 самбараас бөмбөг авалт, 7 хаалт гүйцэтгэсэн бол энэ жил ердөө 20 нас шүргэж яваа залуу 14 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийж багтаа маш том тус хүргэжээ.

Ирвэсүүдийн хувьд лигт анхны жилдээ дээд лигт оролцон шууд ФИНАЛ-д шалгарч буй хоёрхон багийн нэг болж буй бөгөөд тэднийг лигийн дөрвөн удаагийн аварга хүчирхэг Хүлэгүүд хүлээж байна.

МСБХ-ний Ниссан дээд лигийн тэмцээний финалын тоглолт Тавдугаар сарын 19-ний Баасан гарагаас эхлэн явагдана.

3
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих