Энэ сарын 10-наас халуун ус хязгаарлана
Э. Цаагий
2017-05-08 17:18:37

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажиллагаатай холбогдуулан энэ сарын 10-аас эхлэн халуун ус хязгаарлана.

Тавдугаар сарын 10-аас эхлэн Үйлдвэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл худалдааны төв орчмын халуун усыг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлах юм байна.

Мөн энэ сарын 16-аас зургаадугаар сарын 4-ийг дуустал Улаанбаатар рашаан, Зайсан СЗХ, Оргил рашаан сувилал, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16 дугаар хороолол орчмын халуун усыг тус тус хязгаарлан засвар үйлчилгээ хийнэ. 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих