Нинбо хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Э. Цаагий
2017-05-04 14:20:51

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг /2017.05.03/ хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хот байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын Жежань мужийн Нинбо нь 9800 км квадрат нутагтай, 7.6 сая хүн ам бүхий дэд мужийн зэрэглэлтэй далайн боомт хот аж. Газар зүйн байрлалын хувьд мужийнхаа зүүн хэсэгт, Шанхай хотоос 200 гаруй км орчим зайд байрладаг. Засаг захиргааны хувьд төвийн 6 дүүрэг, хойд 2, өмнөд 2 хотоос бүрддэг юм байна. Эдийн засгийн хувьд электрон бараа, нэхмэл, сүлжмэл эдлэл, үйлдвэрлэлийн хэрэгсэл болон хоол хүнсний бүтээгдэхүүн экспортлогч хот гэнэ.

Түүнчлэн БНХАУ-ын хамгийн аз жаргалтай хотуудын тоонд багтдаг талаар тус хотын дарга онцлоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг Нинбод айлчлахыг урив. Харин хотын дарга С.Батболд “Хүмүүс нь аз жаргалтай, хотын зохион байгуулалт, ногоон хөгжил нь хөгжсөн, хувийн аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн үйлдвэрлэл нь хотын ДНБ-ийхээ 80 хувийг бүрдүүлдэг хотод очихыг маш ихээр хүсч байна. Манай хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Удахгүй танай хотод уулзалтаа үргэлжлүүлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
test1
2017-05-06 23:46:11
test1
test
2017-05-06 23:45:43
test