Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун-тай уулзахад бэлэн гэв
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-02 17:27:16

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун-тай уулзахад бэлэн хэмээн даваа гаригт "Bloomberg News" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрээр хэрэв тохиромжтой нөхцөл байдал бүрдвэл Ким Чен Ун-тай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнтэй уулзах нь нэр төрийн хэрэг байх болно гэжээ. Мөн өдөр Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Дональд Трампын илэрхийлсэн "тохиромжтой нөхцөл байдал"-ыг тодруулахыг хүссэн байна. Шон Спайсер хэлэхдээ, "тохиромжтой нөхцөл байдал" гэдэгт маш олон асуудал багтаж байгаа, хэрэв Пхеньян бүс нутаг болон АНУ-ыг өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоож, цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзсан тохиолдолд яриа хэлэлцээг хэзээ ч явуулах боломжтой" хэмээн хариулсан байна. Гэхдээ өнөөгийн байдлаас үзэхэд АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хооронд уулзах боломж байхгүй гэсэн байна.

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих