Хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэв
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-02 17:08:24

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран 28 хорооны Засаг дарга нарт “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”,Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм. Түүнчлэн хороодын Засаг дарга нарын зүгээс захиргааны зөрчлийн тэмдэглэл хэрхэн хөтлөх, практик дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагат арга хэмжээ авахад тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй санал бодлоо солилцов хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих