Хайр УСК бүх кино театруудаар
Э. Цаагий
2017-05-02 14:06:29

Авъяас чадвараараа хэдийн олны танил болсон кино найруулагч Б.Чингүүний нэгэн шинэхэн уран бүтээл болох “Хайр” уран сайхны кино дэлгэцнээ амиллаа. Киноны нээлт өнөөдөр Imax-Өргөө кино театрт болсон юм. Нээлтэнд кинонд бүтээлцсэн уран бүтээлчид болон Монголын кино урлагийн нэртэй төлөөлөгчид оролцлоо. Энэхүү кино нь анх удаа ухаалаг гар утасны камераар хийсэн гэдгээрээ тун онцлогтой юм. Киноны гол дүрүүдэд Т.Цолмон, Ц.Мичидмаа, Ч.Сэлэнгэ нар тогложээ. Чадварлаг залуухан найруулагчийн дэлгэцийн шинэхэн бүтээл үйл ажиллагаа явуулж байгаа бүх кино театруудаар гарч байна. Мөн кино сонирхогчид тус киног дүгнэхдээ “үзэгчдийн таашаал, талархалыг хүлээсэн онцлог уран бүтээл болсон”-ыг дуулгаж байлаа. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн кино урлагт нэгэн шинэ тэсрэлт хийж ийнхүү гар утсаараа ч кино бүтээж болно” гэдгийг батлан харууллаа. Б.Чингүүн 20 богино хэмжээний кино бүтээж, 6 бүрэн хэмжээний кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан бол бүрэн хэмжээний 7 дахь кино нь энэ болж байгаа аж. Ийнхүү “Хайр” УСК кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж, тэсрэлт хийн үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

 

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих