Улс төрийн намууд 5-р сарын 02-06 ны өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулна
Гончигдорж Урантөгс
2017-05-01 13:16:00

                                                                                               Улс төрийн намууд 5-р сарын 2-6 ны өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 06-р сарын 26-ны өдөр болох товтой. Сонгууль зохион байгуулах төрийн төв байгууллага хуулийн дагуу хуваарьт ажлаа хийж бэлтгэлээ хангаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 21.000 төрийн албан хаагч ажиллахаар болжээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2 сая 78 иргэн санал өгнө. Сонгогчийн нэрийн жагсаалт сонгуулийн Ерөнхий хорооны цахим сайтад байршжээ. Сонгогч та бүхэн өөрийн регистерийн дугаарыг  хийж сонгогчийн нэрийн жагсаалтанд байгаа эсэхэээ шалгах боломжтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хэсгийн хороод ч байгуулагдсан байна. Мөн сонгуулийн тухай хуулинд  заасны  дагуу 4-р сарын 12-ны өдөр аймаг нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан байна. Сонгуулийн хороод 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулах нийт төсөв 14.9 тэрбум төгрөг байхаар болсон. Энэ  төсөв 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвөөс  тэрбум гаруй төгрөгөөр бага гэнээ.

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай

нэг өдөр зохион байгуулах бүрэн боломжтой

Үндсэн хуулинд өөрчлөлт эсэхийг шийдэх ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр хамтатган зохион байгуулах боломжтой талаар өмнө нь хэлж байсан. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд хэрвээ сонгуультай нэг өдөр зохион байгуулах бол товыг 65 хоногийн өмнө зарлах ёстой гэсэн заалт бий гэнэ. Гэхдээ хуулинд өөрчлөлт оруулах боломжтой гэж мэдэгдэж байна.

Хуулинд заасан хугацааны дагуу улстөрийн намууд нэр дэвшигчээ энэ сарын 2- 6 ны өдрийг дуустал хугацаанд тодруулах ёстой. 05-р сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах бол сонгуулийн сурталчилгаа 06-р сарын 06-ны өдөр эхлэх юм. Хилийн чанадад суугаа иргэдийн саналыг 06-р сарын 10-11-ний өдрүүдэд авна . Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс авах  ажиллагаа зохион байгуулах 46 салбар комисс байгуулагдсан байна. Австрали, АНУ, ХБНГУ,Казахстан,БНСУ, БНХАУ  зэрэг улсуудад салбар комисс байгуулагджээ.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих